ЗАМЫН-ҮҮД СУМ ДАХЬ ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ХЭЛТЭС

ЗАМЫН-ҮҮД СУМ ДАХЬ ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ХЭЛТЭС

   Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс нь 2011 оны 11 дүгээр сард Дэлхийн банкны хууль зүйн салбарын үйлчилгээг сайжруулах төслийн хүрээнд конторын шинэ барилга ашиглалтад орж, ШШГЕГ-ын 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн А/201 тоот тушаалаар Замын-Үүд сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэг болон байгуулагдсан. 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс санхүүгийн болон төлбөрийн данс орон нутагт нээгдэж бие даан үйл ажиллагаа явуулж байгаа тус хэлтэс нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн А/170 дугаар ''Нэршил өөрчилж, бүтэц орон тоог шинэчлэн батлах тухай'' тушаалаар Замын-Үүд сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс болон өөрчлөгдөж, нийт 12 орон тоотойгоор ажиллаж байна.